Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй тул үйл ажиллагааг түр ЗОГСООЛОО
Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн 2 блок барилгад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар НМХГ-аас барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ.
А блок барилга нь 000681381 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучнаар/ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/07-45 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 705/2017 магадлалын ерөнхий дүгнэлт, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0001280 015*/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан, сунгуулаагүй тул ЗТХ-ийн дагуу арга хэмжээ авч үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хугацаатай үүрэг даалгавар өгөв.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|