Ирэх сарын 1-нээс төр, захиргааны байгууллагуудын ажил 09 цагаас эхэлнэ
2019 оны 8 сарын 27
Ирэх есдүгээр сарын 1-нээс Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 9.00 цагт цуглаж, 18.00 цагт тарна.
Тодруулбал, Байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 болгох асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тогтоосон байдаг.
Тус тогтоомжийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт тарж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
1
8
607316
13 эможи
Зочин
2019-08-29 21:58
Энэ чигээр нь байлгах эсвэл ядаж 8.30-17.30 болгомоор юм.
Zovhin
2019-08-29 20:07
Balaa ymaa zaluu hoich maani untasaar bj zalhuu guilagchid boloj guitslee zugeer ajilaa ert ehlej boldoggui ymuu
zoc
2019-08-29 19:49
untaj amarsaar btal horvoo duuslaa shu De esregeeree ajil 7d oroof 4t tarval
Иргэн
2019-08-28 10:16
Өглөөд 8 цагт ажил эхэлдэгийг энэ чигт нь хэвээр байлгаж болдоггүй юм болов уу. Өглөө аль болох эрт тусмаа хотын түгжрэлд эерэг нөлөөтэй ш дээ. Орой эрт гэртээ харина гэдэг бас их чухал биологийн хооллох цаг энэ тэр гээд
Зочин
2019-08-27 17:11
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс