“Их дөрвөн хошууч” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй үйл ажиллагаа явуулж байжээ
2019 оны 8 сарын 27
МХЕГ-ын даргын баталсан 01/40 тоот удирдамжтай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд БЗД-ийн 11 дүгээр хороонд барилгын гадна дулааны шугамын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Их дөрвөн хошууч” ХХК-ийн талбайд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ.
- Ажилчдыг ажлын хувцас хамгаалах хэрэгсэлээр хангаагүй
- Барилгын ажил гүйцэтгэж байгаа ажилчид нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй
- Барилгын талбай эмх цэгцгүй
- Анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хаалт хамгаалалтгүй
- Хөрс нуралтаас сэргийлж бэхэлгээ хийгээгүй.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607308
0 эможи
Зочин
2019-08-27 14:06
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс