Товчоодод ажиллаж буй хяналтын ажилтнууд ЯВУУЛЫН АЖЛЫН байраар ХАНГАДЛАА

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 62 тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулж ирэх боломжтой замуудад ажиллах 4 явуулын ажлын байрыг хүлээлгэн өглөө. 
Ингэснээр товчоодод ажиллаж буй хяналтын ажилтнууд орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажлын байраар хангагдаж, ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа юм.

Arslan.mn

Нийслэлийн товчоодод 25 хяналтын ажилтнууд 24 цагийн хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байна. 

Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 56 тээврийн хэрэгслээр 1856 т түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ. 

Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах болохыг анхаарна уу.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607234
2 эможи

Зочин
2019-08-26 21:51
Зочин
2019-08-26 12:11
сайн байна.
НХМГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up