НМХГ: 82 гэрэлтүүлгийн шоны аюулгүй байдлыг хангуулжээ
2019 оны 8 сарын 26
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/206 дугаартай удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэр Хабитат орчмын гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар дамжуулах утас, гэрэлтүүлгийн шон зэрэг нь аюулгүй ажиллагаа алдагдсан байсан тул “УБЦТС” ТӨХК-ийн диспетчерийн албанд мэдэгдэж аюулгүй ажиллагааг хангуулах хүртэл цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, засвар үйлчилгээг хийх үүрэг даалгаварыг ашиглагч “Новельнэтворк” ХХК-нд хүргүүллээ.
Нийт 82 гэрэлтүүлгийн шон, 2400м кабель шугамын аюулгүй байдалд үзлэг шалгалт, засвар үйлчилгээг хийлгүүлэн биелэлтэд хяналт тавин, аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
607227
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс