ҮЙЛ ЯВДАЛ: “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалт болно
08.30 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалт болно
09.30 цагт ЮНЕСКО-гийн Монгол Үндэсний комиссын хурлын танхимд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, ГХЯ-наас ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран "Соёлын өвийн хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт - семинар зохион байгуулна. Утас: 99849000
11.30 цагт Холидэй Инн Зочид буудлын хурлын танхимд “Oзон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг болно. Утас: 312458, 88003181, 99946229
15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд тус улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлнэ.