Нийтийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлж байна

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

"Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд "Газар албадан чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай" дүүргийн Засаг даргын 2019 оны А/140 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

Тус албан даалгаварт тусгагдсаны дагуу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй хаалт, хашлага буулгах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаалсан, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, эзэмшиж буй газраа тохижуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.

Дүүргийн ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байршуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлэн, арилгаж байна.

Нийтийн эзэмшлийн зөвшөөрөлгүй цэгт байрлуулсан гурван ТҮЦ буулгасан бол, хоёр шавар байгууламж, есөн чингэлэг буулгалаа.
Мөн дүүрэгт хийгдэж буй явган хүний замын бүтээн байгуулалтын ажлыг хааж хашаалсан нэг иргэний хашааны хэсгийг буулгаж, албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр буюу 08 сарын 23-ны өдөр 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн зуслангийн айлуудад орц, гарц гаргах, газар албадан чөлөөлөх ажлыг хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607185
1 эможи

Зочин
2019-08-23 16:52
сайн байна.
keyboard_arrow_up