Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашин ТЭГШ СОНДГОЙГООР зорчино
2019 оны 8 сарын 23
2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.
Захирамжийн дагуу:
- - Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ны бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
- - Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, 09 дүгээр сарын 01-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
Захирамжийг бүрэн эхээр нь:
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607153
0 эможи
Зочин
2019-08-23 11:27
мэдээлэл өгсөнд баярлалаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс