Хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйлдвэрүүдийн ХҮРЭЛЦЭЭ, ХҮЧИН ЧАДАЛ хүрэлцэхгүй байна

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн ес дүгээр хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 22-ний өдөр боллоо. Хуралдааныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун удирдан явууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Тус хуралдаанаар Усны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, Аюултай хог хаягдал, хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг хийлээ.

Нийслэлд хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр 27 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс хаягдал төмөр боловсруулах 6, хөнгөн цагааны хайлш боловсруулах 3, гялгар уут, хуванцар, дугуй боловсруулах 7, цаас боловсруулах 5, шил боловсруулах 1, аккумлятор боловсруулах 3, тос масло боловсруулах 2 үйлдвэр байна. 
Шалгалтад аюултай хог хаягдал, хоёрдогч түүхий эд ашиглагч 18 аж ахуйн нэгж хамрагдахаар зарлагджээ. Үүнээс Маргад-Эрхи ХХК, Монпластик солюшн ХХК, Сүүтэй хайрхан уул ХХК, Монгол найман зуун наян найм ХХК, Заламт гол ХХК, Ганган анд ХХК-иуд нь үйл ажиллагаа явуулаагүй зогссон байна.
Нийслэлийн хэмжээнд жилд нийт 1038040.70 тн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал гардаг ба үүнээс 124348.5 тн буюу 11.9%-ийг дахин боловсруулсан байна. Дахин боловсруулсан хог хаягдлын 12.7%-ийг цаас, 16.7%-ийг шил, 56.3%-ийг хуванцар сав эзэлжээ.

Хаягдал хуванцар сав, гялгар уут, дугуй зэрэг нь байгальд 100-200 жил болж задардаг ба дээрх үйлдвэрүүд нь дахин боловсруулах боломжтой хог хаягдлын 10%-ийг дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлж, БНХАУ-руу экспортлож байна.
Алтан оршихуй ХХК, Хай би ойл ХХК-иуд нь өдөрт 4-5 тн ажилласан тос маслыг дахин боловсруулж түлш үйлдвэрлэн дотооддоо нийлүүлж, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлж байна.

Хэв хашмал хуванцар ХХК нь бага оврын цэвэрлэх байгууламжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Инахис ХХК хаягдал дугуйг дахин боловсруулж, импортын бүтээгдэхүүнийг орлох замын хавтан үйлдвэрлэдэг.

Хуа мей да ХХК /Соёмбо медиа групп ХХК/, Эм пластик ХХК, Полипак ХХК-иуд үйлдвэрлэлийн технологийн зориулалттай тоног төхөөрөмжийн цахилгааны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж, газардуулгад хэмжилт хийлгэж мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж баталгаажуулсан, шит болон ил здгай кабелийн хамгаалалт тусгаарлалтыг сайжруулж, шинэчилэн өөрчилж аюулгүй байдлыг хангуулсан зэрэг ололттой дэвшилтэй асуудлууд их байна. Гэвч хоёрдогч түүхий эд, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн олдоц их боловч үйлдвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй дутагдалтай байна.

Arslan.mn
Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд:
Алтан Оршихуй ХХК, Элемент ХК, Хай би ойл ХХК-ууд аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах зөвшөөрөлгүй байжээ. Шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгж байгууллагуудад тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн, газрын зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Мөн ажил олгогч нь ажилтнуудад ажлын хувцас, тусгай хамгаалалтын хэрэгслийг /бээлий, нүүрний баг хэрэгсэл бусад/ 100% нь олгодог боловч Полипак ХХК, Жин хун руй ХХК нь ажлын байранд хэрэглэж хэвшүүлээгүй, хөдөлмөр хамгаалал хариуцсан албан тушаалтнууд нь дотоодын хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна. 

Илэрсэн зөрчил дутагдалд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуул шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар албан даалгавар өглөө гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
607140
1 эможи

keyboard_arrow_up