“Сити молл”-ын барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж 17 настай хүү өндрөөс унаж амиа алджээ

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Наймдугаар сарын 20-ны өдөр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж нас барсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл тус барилга нь Тайм констракшн” ХХК-ны захиалгаар Титан таур констракшн, “Ти Жи К” ХХК-ниудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 2019 оны 08 сарын 20-ний өдрийн 11цаг 10 минут орчимд осол гарсан байна.
Осолдогч “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед баригдаж буй “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ. 
Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна. 
Осол болохоос өмнө НМХГ-аас 2019 оны 01-р сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшн ХХК, Титан таур констракшн ХХК-иудад 2019 оны 5-р сард өгсөн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тайм констракшн ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607077
1 эможи

Зочин
2019-08-21 15:21
сонирхолтой
keyboard_arrow_up