СХД-т “Од” ,“Болор”,“GMG” дэн буудлууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Цэдэн-ишийн баталсан тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Зочид болон дэн буудлын үйл ажиллагааг шалгаж, архидан согтуурах явдлыг таслан зогсоох, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шалгах шалгалтын удирдамжийн” дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналт, дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтэс, хэвлэл мэдээллийн алба, Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарсан шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж  ажиллалаа.

Шалгалтаар тус дүүргийн 6,9-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа “Од” дэн буудал, “Болор” дэн буудал, “GMG” дэн буудлын үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607036
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up