Улаанбаатарын IV БҮСЭД түүхий болон шахмал түлшний алийг ч хэрэглэж БОЛОХГҮЙ!
Нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг бүсчлэн хориглосон тогтоол 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагууд нэмж зарим дүрэм журмыг гарсан байна.
Өөрөөр хэлбэл, иргэн бүр өөрийн амьдарч буй бүсчлэлээс хамаарч түүхий нүүрс, сайжруулсан түлш хэрэглэж болох эсэхийг шинэ журмаар шийдэхээр болсон.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтоож, бүсэд мөрдөх журмыг батлах тухай Агаарын тухай хуулийн 15.1 дэх заалт болон Засгийн газрын 62 дугаар тогтоолыг үндэслэн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн батлаж, дөрөв хуваасан байгаа.
- Нэгдүгээр бүсэд амьдарч буй иргэн, аж ахуйн нэгж нь түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн. Тухайлбал, Баянзүх дүүргийн 20 дугаар хороо, Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хан-Уул дүүргийг 12,13,14 дүгээр хороо багтаж байна.
- Харин хоёр болон гуравдугаар бүсэд зөвхөн сайжруулсан түлш хэрэглэх буюу цахилгаан, дулаанаар халаалтаа шийдвэрлэнэ. Үүнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн бүх гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүд хамаарна.
- Агаарын чанарыг сайжруулах дөрөвдүгээр бүсэд хотын төв болон орон сууц хорооллууд багтаж байна. IV бүсэд түүхий болон шахмал түлшний алийг ч хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл огт яндан байлгахгүй байхаар журамласан.
Дөрөвдүгээр бүсэд нийслэлийн зургаан дүүргийн нийт 49 хороо багтаж байгаа аж.
Нийслэлийн шинэчилсэн бүсчлэл:
Дүүрэг |
Нэгдүгээр бүс /хороо/ |
Хоёрдугаар бүс /хороо/ |
Гуравдугаар бүс /хороо/ |
Дөрөвдүгээр бүс /хороо/ |
---|---|---|---|---|
Сонгинохайрхан |
21 |
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 19, 20, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32 |
|
12, 13, 14, 15, 16, 17, 18, 29 |
Баянзүрх |
20 |
2, 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 21, 22, 23, 24, 27, 28 |
|
1, 3, 6, 7, 15, 18, 25, 26 |
Чингэлтэй |
|
7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 |
|
1, 2, 3, 4, 5, 6 |
Сүхбаатар |
|
9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 |
|
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 |
Баянгол |
|
9, 10, 11, 20, 21, 22, 23 |
16 |
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 17, 18, 19 |
Хан-Уул |
12,13,14 |
4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 |
|
1, 2, 3, 15 |
Хороодын тоо |
5 |
82 |
1 |
49 |