СБД-ийн Тоосгоны үйлдвэрийн чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлаа

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Баярхүү, СБД-ийн ИТХ-ын дарга Г.Ганбат, нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох албаныхан өчигдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хорооны шинэ эцэс болон тоосгоны үйлдвэрийн чиглэлийн 1.7 км авто замын ажлын явцтай танилцаж, холбогдох асуудлуудыг нь шийдвэрлэлээ. Тус замын ажил нь хөрс хуулах, ухмал байгуулах, далан байгуулах, цахилгаан шугам шилжүүлэх зэрэг ажлуудаа дуусч, суурин дэд байгуулах ажил 80 хувьтай явж байгаа гэлээ. Замын ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын захиалгаар Ди Вай Кэй Ви ХХК гүйцэтгэж байна. 

Энэхүү замын ажилтай холбогдуулан газар чөлөөлөлтийн нэлээдгүй ажлууд хийгдсэн гэдгийг албаныхан хэллээ. Тодруулбал замын трасст хийт 31 обьект орсоноос өнөөдрийн байдлаар 26 нь газраа чөлөөлөөд байгаа аж. Харин үлдсэн 5 обьект нь үнэлээний шатандаа явж байгаа хэмээн албаныхан хэллээ. Зам засварын ажил энэ оны аравдугаар сарын 01-ний өдөр дуусгахаар ажиллаж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607000
0 эможи

keyboard_arrow_up