“Стандарт хүнс“ ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ
НМХГ-ын ХАБХААХХ-ийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хороолол дахь Номин супермаркетад худалдаалж буй "Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү" гэсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018 оны 8 дугаар сарын 28-нд үйлдвэрлэгдэж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.
Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|