“Номин all mart“ дэлгүүр хөгц үүсэн йогуртыг худалдаж байжээ
2019 оны 8 сарын 16
НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний "Номин all mart" дэлгүүрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрлээ. Гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өглөө. Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
606895
1 эможи
Зочин
2019-08-16 15:33
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс