Зайсан дахь үерийн хамгаалалтын зурвасуудад шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлжээ

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын зурвас Зайсангийн 1, 2, 3 дугаар сувагт үзлэг шалгалт хийжээ.

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Шамбалын орон Зайсан хоёрдугаар суваг дээр зохих зөвшөөрөлгүйгээр долоон ил кабель, үзлэгийн худаг тав, автозамын гүүр болон явган хүний түр гүүр тус тус хоёр, дөрвөн дулааны хоолой байрлуулсан байна.

Мөн үерийн хамгаалалтын зурваст хашаагаа тулгаж буусан 8 айл байсан бөгөөд айл тус бүрт албан шаардлага хүргэв.

Үерийн хамгаалалтын ханыг цоолж, ус зайлуулах хоолой хийсэн байна.

Ар -Зайсан ТАУН ХАУС-ын хашаан дотор байрлаж буй үерийн хамгаалалтын зурвас дээр хашаа барьсан зөрчлийг илрүүлж албан шаардлага өгсөн.

ХУД 11-р хороо иргэн Т. Гантөмөрийн барилгын хашаан доторх суваг дээр хавтан тавьж гарц хийсэн байна.

ХУД 11-р хороо МУ-ын Дээд шүүхийн барилгын ойролцоох сувагт үзлэг хийлээ. Үзлэгээр  үерийн хамгаалалтын байгууламжийг далдалж барилга барьсан зөрчил байна.

Зайсан REAK хотхон дотор байрлах суваг дээр гүүрэн гарц-1, ил кабель-2, дулааны шугам хоолой-2, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй зайрмагны цэг 1-ийг илрүүлэн холбогдох хүмүүст албан шаардлага өгч ажиллалаа.

11-р хороо Велла беста-4 төслийн хүрээнд сувгийн хажууд барилгын ажил явагдаж байна. Захиалагч /Чингис-Эко тур ХХК/, туслан гүйцэтгэгч /Стандарт холдинг/ ХАБЭАИ Б. Маргад-Эрдэнэбарилга барих явцдаа үерийн хамгаалалтын зурвасыг далд оруулсан зөрчилтэй тул албан шаардлага өгсөн.

ХУД 11-р хороо Зайсан 1-р сувгийн үзлэг шалгалтаар сувгийн хамгаалалтын бүсэд цахилгааны кабель-1ш, ус гаргуур хэсэгт 2ш хоолой суурилуулсан зөрчил илрүүлж холбогдох эздийг тодруулахаар ажиллаж байна.

ХУД 11- хороо .Далан сувгийн хажууд 1ш худаг , гэр хороололын дундуур ил байх сувгийг далдалж айл өрхүүд хашаа хатган суурьшсан зөрчил байна.

ХУД-ийн 11-р хороо Зайсан 1-р сувагт гүүрэн гарц 2ш, авто замын гүүрний хэсэгт цахилгааны кабель-2ш, дулаан хөндлөн турба-2ш, суваг дээр гарцны зориулалтаар байрлуулсан хавтан-3ш, үерийн хамгаалалтын зурваст хашаа барьж суурьшсан 1айлд албан шаардлага өгч ажиллав.

ХУД-ийн 11-р хороо зайсан суваг-3-т хийсэн үзлэгээр худаг-4ш, цахилгаан дулааны хоолой-2ш, үерийн хамгаалалтын зурваст байрлуулсан хавтан-3ш байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606868
0 эможи

keyboard_arrow_up