Авто замыг гурван бүсэд хуваахыг иргэд дэмжээгүй тул хойшлууллаа

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

 

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд наймдугаар сарын 15-наас эхлэн гурван бүсчлэлд хуваах талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан уг зохион байгуулалтыг маргаашаас эхлүүлэх эсэх талаар нийслэлийн ЗХТЗИ-ийн газрын мэргэжилтэн Г.Саруулаас тодрууллаа.

Тэрбээр “Бид уг асуудлаар зургаадугаар сарын 27-нд эхний санал асуулгыг иргэдийн дунд явуулсан. 25 орчим веб сайтад линк байршуулсан. Үүний үр дүнд 3,761 санал өгсний 55 хувь нь дэмжиж, 40 орчим хувь дэмжихгүй, 2-3 хувь нь мэдэхгүй гэж хариулсан.

Зураг. Санал асуулга 

 

Энэ үр дүнг наймдугаар сарын 2-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, дахин хэд хэдэн санал асуулга явуулах үүрэг даалгавар авсан. Үүний дагуу “Нийслэлийн мэдээ” цахим хуудсаар санал асуулга явуулж эхэлсэн. Нийт 2,800 гаруй хүн санал өгснөөс 65 хувь нь дэмжихгүй, 35 хувь нь дэмжиж байна гэсэн үр дүн гарсан” гэв.

Ийнхүү санал асуулгаар иргэдийн ихэнх нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн учир маргаашаас эхлүүлэхээр төлөвлөж байсан бүсчлэлийн арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.

Замын ачааллыг багасгахын тулд өөр арга зам, гаргалгааг ярилцаж байгаа бөгөөд ямар нэгэн шийдвэрт хүрснийхээ дараа иргэдэд мэдээлнэ гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606806
0 эможи

Иргэн Болортуяа
2019-08-14 17:44
Бүсчлэх нь зөв гэхдээ, торгуулиар ялгаварлах нь буруу, харин төлбөртэй болгоод тодорхой хэмжээний төлбөрөө төлсөн машин нэвтэрч байх нь зүйтэй юмаа, гадаад орнуудад жишээлбэл Англид төлбөр төлсөн машин А бүсэд нэвтэрэх эрхтэй болдог
Зочин
2019-08-14 17:09
сонирхолтой
keyboard_arrow_up