НОСК: Түрээсийн байранд орсон эсэхээ эндээс үзээрэй

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

“Буянт-ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн долоо хоногт сонгон шалгаруулсан. Одоогоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг хүлээн авч байгаа юм. 

Тэгвэл өнөөдрөөс цахим бүртгэлд бүртгүүлж, шаардлага ханган эрэмбэлэгдсэн иргэдийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтадбайршуулжээ. 

Ингэхдээ цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/ эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлсэн байна. 

Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 23-ны хороонд тав хоногийн хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад авч очих гэнэ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр өгөх юм байна. 

Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орох гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
606770
11 эможи

Баточир сарантуяа
2022-03-25 11:11
Түрээслээд өмчлөх болгомоор
Оюунгэрэл
2020-01-17 23:57
Би 1962 оныхоо надад өөрийн гэсэн орон сууц газар байхгү й ээ 2014 оноос хойш л орон байр хүсч өргөдөл өгсөндөө БХБЯ.НОСК. ТОСК. ӨРГӨДӨЛИЙН БАЙНГЫН ХоРОО ХОТЫН ДАРГА. ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА гээд л өгөөгүй газар байхгүй нэг ч бүтээгүй өдий хүрч байна саяхан НОСК дээр бичиг баримтаа аваад очсон та ахмад биш 90 настай хүн л ахмад гэсэн юм ярьсан юутай ч бичиг баримтаа өгсөн ядаж очер дараалал нтр д нь орох байлгүй дээ тэр цахим нтр мэдэхгүй болохоор гээд ч олон газар өргөдөлөө өгч олон жил явсны хариу орох оронтой болох байхаа гэж бодож явна даа
Suvdaa
2019-08-17 08:36
миний дүү оюун сэтгэцийн 90% тай насаараа грүппт байдаг бас харааны бэрхшээлтэй өөрийн байргүй хүн. Гэтэл энэ сонголтонд багтсангүй. Харамсалтай хөөрхий.
batkhuu
2019-08-16 21:24
harah
batkhuu
2019-08-16 21:23
бүрдэгүүлсэн
Амартөвшин
2019-08-15 14:25
Залуу гэр бүлд бүртгүүлсэн хүмүүсийн хариу гарсан юм уу
Байр мереедегч
2019-08-14 18:51
Эхний шатанд тэнцсэн гээд бгаа ногоон енгеер тэмдэглэсэнууд бугд 972 болоод бгаа юм уу?
Наранцэцэг
2019-08-14 13:11
үзмээр байна
Зочин
2019-08-14 11:21
сонирхолтой
keyboard_arrow_up