“Солонгосын 7 хоног“ арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран "Солонгосын 7 хоног" арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй.   Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан  тоглолт, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тоглолт багтжээ. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.

Тухайлбал, өнөөдөр “K-POP” бүжгийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан шалгаруулалтад оролцох 30 орчим хамтлагийн үзүүлбэрийг үзэж тольдохоос гадна солонгос хоолны фестиваль, үндэсний тоглоомтой танилцахын зэрэгцээ “Shalom" рестораны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 976-11-450778 дугаараас лавлана уу гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606729
0 эможи

keyboard_arrow_up