ҮЙЛ ЯВДАЛ: БНСУ-ын соёлын долоо хоног эхэлнэ

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

08.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд хэрэгжиж буй "Англи хэлтэй залуус хөтөлбөрт хамрагдаж байгаа 4500 залуу нийгэмд эерэг хандлагыг уриалах зорилготой нэгдсэн "Флаш моб" болно. Утас: 95269666

09:00 цагт Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ.

09.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэл, томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдалтай танилцана. Утас: 88023917

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоотод Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн нөхцөл байдал болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын дүнг танилцуулна. Утас: 80881000

16:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд Солонгосын соёлын долоо хоног эхэлнэ. Утас:11-450778

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606712
0 эможи

Зочин
2019-08-13 12:18
keyboard_arrow_up