Хүнсний бүтээгдэхүүнийг ЭРҮҮЛ АХУЙН шаардлагын дагуу хадгалаагүй зөрчилд арга хэмжээ авлаа
2019 оны 8 сарын 09
НМХГ-ын 70128012 дугаарын утсанд иргэний гаргасан ЧД-ийн 7 дугаар хороонд байрлах "Хуяг оргил" ХХК-ийн хүнсний дэлгүүрээс боорцог авахад хөгцөрсөн, муудсан байсан. Шалгаж өгнө үү? гэх гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явууллаа.
Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчлийг илрүүлж, хөгцөрч, муудсан бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулж, илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
606635
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс