НӨАТ-ын тайлан хүлээн авах хугацаа дуусахад 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:

16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;

16.1.2.оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;

16.1.3.энэ хуулийн 16.2-т заасны дагуу албан татвар ногдсон бараанд 16.1.2 дахь заалт хамаарахгүй;

16.1.4.энэ хуулийн 7.2.4-т заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх.

16.2.Импортын бараанд албан татварыг доор дурдсан журмаар ногдуулж тайлагнана:

16.2.1.гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.2, 8.1.1-д заасан импортын бараанд энэ хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авна;

16.2.2.импортлогч нь энэ хуулийн 16.2.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ;

16.2.3.гаалийн удирдах төв байгууллага албан татвар төлүүлсэн тухайн сарын тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

16.2.4.компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна;

16.2.5.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортоор оруулж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.

16.3.Энэ хуулийн 16.2-д заасан импортын барааны албан татварын тайлангийн маягтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

16.4.Импортын бараанд ногдуулж төлүүлсэн албан татварын тухай мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр татварын албанд гаргаж өгнө.

/ НӨАТ-ын тухай хуулиас/

Эх сурвалж: Нийслэлийн татварын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606629
0 эможи

keyboard_arrow_up