Н.Гантулга: Баригдаж байгаа бүх барилга байгууламжид жилд 2-5 удаа шалгалт явуулдаг
Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн мэргэжилтнүүд олон НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас мэдээлэл хийлээ.
НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан “Талст ширээт” ХХК, “Хөрш заанууд”, “Амундра” гэх компаниудын үйл ажиллагааг өмнө нь зогсоож байсан. Өнгөрсөн гурван сард урьдчилсан шалгалтаар барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр зарим барилгыг зогсоож, ахлах байцаагчийн дүгнэлтийг компаниудад өгч, холбогдох хуулийн байгууллагуудад мэдэгдэж байсан.
Гэвч өнөөдрийг хүртэл дээрх асуудлыг шийдээгүйн улмаас Наадамчдын гудамжны зам үерт автсан нөхцөл байдал үүссэн. Нийслэлийн хэмжээнд жилд 700 орчим барилга баригддаг. Барилгыг эхлэхийн өмнө болон баригдаж байх үед мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Мэргэжлийн хяналтын газраас баригдаж байгаа бүх барилга байгууламжид жилд 2-5 удаа шалгалт явуулдаг” гэв.