Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зарчсөн барилгуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019 оны 8 сарын 08

Arslan.mn

МХЕГ-ын даргын 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу НМХГ-аас Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Пи Ай Эм Эм ХХК-ний захиалгаар Номт Эрдэм ХХК-ний гүйцэтгэж буй 9-н давхар орон сууцны зориулалттай барилга мөн Алтан булаг трейд ХХК-ны гүйцэтгэж буй зочид буудлын барилгуудад хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн байх тул барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606591
0 эможи

keyboard_arrow_up