Хазайж унах нь гэгдээд байсан “VIP“ зочид буудлын барилгад хэмжилт хийжээ

2019 оны 8 сарын 08

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт консторакшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалд МХЕГ-даргын батласан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, НМХГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02-01/46 дугаартай “Өргөх байгууламжид баталгаажуулалт хийх тухай” удирдамж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/103 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын дагуу 05 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийгдсэн.

Шалгалтаар уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байв. 
2019.08.07-ны өдөр South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
3
sad an post
ouch an post
4
confuse an post
3
angry an post
2
606575
16 эможи

зочин
2019-08-08 19:57
МХГ н дүгнэлт гаргасан албан тушаалтан чинь дотор солих юмуу яалт ч үгүй далий байна.Намар нарт авсан мод кинон дээр хөөш хөөш дэлхий чинь хавтгайшдээ гэдэг шиг дүгнэлт гаргасан байна.АТГ наад нөхрөө шууд барь авилга аваад оймсондоо нуучихсан байна
Зочин
2019-08-08 14:44
Оймсдочихожээ ха ха яалтчгүй хазгай бна Мэргэжлийн хяналтынхны оимсыг шалгаа
зочин
2019-08-08 13:18
Маш сонирхолтой сэжигтэй.хэнч харсан шал далий байхад тэгшхэн гээд байдаг.Зэрэг нэмэхийн өмнөх киноны ереван шиг балай шийдвэр зориуд гаргаад.Энэ шийдвэр гаргасан этгээд авилга авсан байна.Хэнч харсан ойлгомжтой.АТГ энэ дүгнэлт гараг сан нөхрийг шууд барьж хорь.мхш сэжигтэй
Зочин
2019-08-08 11:08
сонирхолтой
Зочин
2019-08-08 10:26
Нүдээр хархад хазгай харагдаад байна шүү дээ авилга авчихсан уу
keyboard_arrow_up