“Бөх бат“ ХХК, “Талст ширээт“ ХХК-иуд үерийн ус гаргалгааны хоолойг таглаж барилга барьжээ

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

Хан уул дүүргийн 4-р хороо Наадамчдын гудамж их хэмжээний бороо орсны улмаас автозамын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж дүүрсэн байна.

НМХГ-аас 2019 оны 07-р сарын 08-ны өдөр 02-07-107/1073 дугаартай Үерийн ус зайлуулах байгууламж хийх тухай Улсын ахлах байцааагчийн дүгнэлтийг Наадамчдын гудамжны замын урд байрлалтай Бөх бат ХХ болон Талст ширээт ХХК-уудад хүргүүлжээ. Тус аж ахуйн нэгжүүд нь автозамын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьсан, гадаргуугийн болон үерийн ус зайлуулах байгууламж хийгдээгүй байна.

Arslan.mn

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд яаралтай үерийн ус зайлуулах байгууламж хийж гүйцэтгэж, иргэд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно уу.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
606523
3 эможи

Зочин
2019-08-07 09:37
Газар олгосон барилгын зөвшөөрөл олгосон газрын алба Ёрөнхий төлөвлөгөөний газарт арга хэмжээ тооцох хэрэгтэй
keyboard_arrow_up