ТАНИЛЦ: Иргэдийн амарч, зугаалах ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭР шинээр бүртгэсэн 32 БАЙРШИЛ

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 32 шинэ газрыг албан ёсоор албажуулсан байна. 

Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатар "Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 32 байршлыг тогтоон “Нийтийн эдэлбэр газар”-аар бүртгэн баталгаажуулсан. 

Өмнө нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25,104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон удаатай. Гэвч бодит байдал дээр зарим байршилд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна.  Судлаад үзэхэд тухайн үед тогтоогдсон 86 байршлынхаа эргэлтийн цэгийг нарийн тогтоож газрын мэдээллийн санд бүртгээгүй. Мөн тухайн байршлуудаа байгууллагуудад хариуцуулж өгөөгүй хяналт сул байснаас болсон байна.

Тиймээс энэ сарын 2-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн 32 байршлыг  “Нийтийн эдэлбэр газар”-т хамааруулан тогтоож, нийтээр ашиглах, цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэсэн" гэв.

Цаашид дээрх 32 газарт барилга бариулахгүй, арчлалт хамгаалалт, тохижилтын ажлыг дүүргийн засаг дарга нартай гэрээ байгуулан жил бүр дүгнэн ажиллах юм байна.

Жишээлбэл,

  • УДЭТ-ын урд талын газар эзэмших эрх
  •  Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд тал,
  • МУИС-ийн хичээллийн 2-р байрны урд тал,
  • Централ таурын урд талбай,
  • Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талбай зэрэг нийт 32 газрыг аж ахуйн нэгжид олгосон байсныг хүчингүй болгон НИЙТИЙН ЭДЭЛБЭР  газарт хамруулсан байна. 

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606441
1 эможи

ЭМЧ
2019-08-05 14:09
dr.pradhan гэх хүний эрхтний хууль бүс наймачид. Таны бөөрийг аваад нэгч мөнгө өгөхгүй хөөгөөд явуулдаг. Энэтхэгийн гэмт хэрэгтүүд. Маш олон хүн хохирсон. Өрөөсөн бөөргүй хүн хөдлмөрийн чадвараа 100 хувь алддаг. Энэ суртчилгаагаа нэн даруй зогсоо. Тагнуулын байгууллага юү хийж байна!!!
ЭМЧ
2019-08-05 14:09
dr.pradhan гэх хүний эрхтний хууль бүс наймачид. Таны бөөрийг аваад нэгч мөнгө өгөхгүй хөөгөөд явуулдаг. Энэтхэгийн гэмт хэрэгтүүд. Маш олон хүн хохирсон. Өрөөсөн бөөргүй хүн хөдлмөрийн чадвараа 100 хувь алддаг. Энэ суртчилгаагаа нэн даруй зогсоо. Тагнуулын байгууллага юү хийж байна!!!
DR. PRADHAN
2019-08-05 12:10
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин
2019-08-05 12:04
сайн байна.
keyboard_arrow_up