100 айлын ШИНЭ ЗАМ энэ сард ашиглалтад орно

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

Цагдаагийн гудамж, 100 айлын замын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замыг гурван хэсэгт хуваан хааж, заварын ажил үргэлжилж байна.

Борооны ус ихээр тогтдог энэхүү замыг чанар, стандартын хувьд дэлхийн жишигт нийцүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, усны хаялга, зогсоол гээд бүхий л асуудлыг цогцоор шийдвэрлэсэн томоохон бүтээн байгуулалт болж байна.

Энэ талаар Нийслэл хотын зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ "Улаанбаатар хотын төв замын гол ачааллыг "үүрэгч" 100 айлын зам нь сүүлийн 40 жилийн турш засвар шинэчлэлийн ажил огт хийгдээгүй байсан. Уг замд 2019 оны долдугаар сарын 1-нээс эхлээд засвар шинэчлэлийн ажил хийгдэж эхэлсэн. 1,6 километр үргэлжлэх тус замын урсгалыг наймдугаар сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606431
0 эможи

keyboard_arrow_up