Бүсчлэлд ХУВААХЫГ хотын удирдлагууд дэмжжээ

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг бүсчлэлд хуваах  тухай  яригдаж эхэлсэн.   Ингэснээр  түгжрэл буурч,  осол, зөрчил багасна гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байгаа билээ.  А, B, C бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А” болон “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй юм байна.  Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, торгуулиа төлөөгүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байна.

Одоогийн байдлаар манай улсад 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501.934 нь нийслэлд автозамын хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч байгаа гэнэ.  Тэгэхээр торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болно гэсэн үг.  

Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар, сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа юм байна. Мөн Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр “Тээврийн цагдаагийн албанаас хэт өндөр торгуультай, торгуулиа удаан хугацаанд төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө” гэсэн. 

Тэгэхээр бүсчлэлд хувааснаар торгуулиа төлөөгүй, татвар даатгалаа төлөөгүй бол хотын төв рүү зүглэх ч эрхгүй болж байна.

Бүсчлэлтэй холбоотой олон янзын байр суурь нийгэмд байгаа.  Тэгвэл өнгөрсөн баасан гаригт болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын удирдлагууд энэхүү бүсчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хотын дарга С.Амарсайхан “Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагуудын үндсэн үүрэг.   Бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15-ныг хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна гэжээ.  Харин НИТХ-ын дарга Р.Дагва “1000 хүнд ногдох автомашины тооны хязгаарыг Улаанбаатар хот аль хэдийнэ давсан учраас аль болох л зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн бүр хариуцлагатай ажиллаж, амьдрах зарчим байх ёстой. Татвар, торгуулийн төлбөрөө төлөхгүй байж болохгүй. 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолоочийг хариуцлагажуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ байна. Гэсэн хэдий ч үр дүн муутай байгаа учраас авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэж үзээд байна.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606422
2 эможи

buruu shiidver
2019-08-05 15:05
torguuliig tusd n salgaj uz.bysd huvaahiig eserguitej bn.uur arga baigaa shuu dee
БГД
2019-08-05 11:20
10- аас дээш торгууль төлөөгүй жолооч олон бн гэж бн энэ арай дэндэж бн шүү бодитой арга хэмжээ авахгүй байгаа учраас тэр олон торгуультай жолооч нар хамгийн их дүрэм зөрчиж хөдөлгөөнд соёлгүй оролцож байгаа торгуулийнхан араас арга хэмжээ авахгүй байгаа учраас намайг хэн хэлэх вэ нохойг хэн саах вэ гээд л хөндлөн гулдгүй дүрэм зөрчиж яваа одоо цаг нь болсон байна А В С бүсчилэлд орох хэрэгтэй торгуулиа төлдөггүй нөхдүүдийн жолоочийн эрхийг хэсэг хугацаанд хасах хэрэгтэй
Зочин.СХД
2019-08-05 09:00
Авто замын бүсчлэл нь хамгийн сонгомол арга байна ,маш зөв алхам хийж байгаад НИХТ - та нарт талархая .Замбараагүй соёлгүй дүрэм журам зөрчиж ,дураараа аашилдаг жолооч нарт маш том сургамж болно .Хөдөө ,орон нутгийн хотоор сэлгүүцэгч нарт маш зөв шийдвэр болж байна .Бүсчлэл бол ёстой нүдээ олсон зөв сонголт ,өөр ямарч арга алга ,ингэж л машинаа цэгцэлж авахгүй бол нийслэлийн машин ,шоргоолжны үүр мэт болжээ .
ИРГЭН
2019-08-05 08:37
ХОТЫН ЗАХЫН ИРГЭД ХҮН БИШ ЮМ УУ? ТЭДНИЙАМЬДАРДАГ БҮС ЯДУУЧУУДЫНХ ГЭЖ ХУВААГДАЖ ЭД ХӨРӨНГӨ НЬ ҮНЭГҮЙДЭЖ А.Б БҮСИЙНХНИЙ БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСӨЖ ТОМ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛ ЭХЛЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫГ АБ БҮСИЙНХ БУСАД БҮСИЙНХ ГЭЭД ХУВААЧИХ.ХҮН АМАА Ч БҮСЭЭР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХЧИХ.МАЛНУУД АА ХОТЫН ЗАХАА ХОГ ШИГ БОДОЖ ГУЙЛГАЧИНГУУД ШИГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГАА ЗОГСОО.ХЭТЭРЧ БАЙНА.
keyboard_arrow_up