НХЭГ: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 6 дугаар сарын эцэст 33.3 мянга, үүнээс 23.0 (69.1хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 (30.9хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.8 (10.8хувь) мянган хүнээр, өмнөх сараас 464 (2.0хувь) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 (52.8хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 6.9 (30.1хувь) мянга нь Улаанбаатарт, 6.3 (27.3хувь) мянга нь Хангайн бүсэд, 3.8 (16.4хувь) мянга нь Төвийн бүсэд, 3.5 (15.3хувь) мянга нь Баруун бүсэд, 2.5 (10.9хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Зураг 2. Нийт болон хөгжлийн бэрхшээлтэй бүртгэлтэй ажилгүй иргэд, бүсээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сарын эцэст
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 471 (2.0хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 234 (49.7хувь) нь эмэгтэйчүүд байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 6 сард ажилгүй 39.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 31.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.0 (9.1хувь) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.1 (6.3хувь) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 439 (4.5хувь) хүнээр өссөн байна.
Зураг 3. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд, жил бүрийн эхний хагас жилд
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 6 дугаар сард 9110 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
Зураг 4. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 6 дугаар сарын эцэст 50.0 хувийг бүрэн дунд, 27.7 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.
Зураг 5. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сарын эцэст
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймагт улсын дунджаас 0.7-20.8 пунктээр илүү байна.