ШИЙДВЭР: Техникийн үзлэгт ороогүй машиныг А, В бүс рүү нэвтрүүлэхгүй

2019 оны 8 сарын 02

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2019.08.02/ хуралдаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай,  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэж байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ.

Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ.

Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ хүрээнд автозогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж. Цаашид “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж.

Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
606362
6 эможи

ИРГЭН
2019-08-04 09:44
ЗҮГЭЭР Л ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТХ-ЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХГҮЙ БАЙЛГАЯ.ТОРГУУЛЬ ТӨЛДӨГГҮЙ ЖОЛООЧ НАР ДАНДАА ЗӨРЧЛИЙГ САНААТАЙ ГАРГАГЧИД БАЙДАГ.ТӨЛБӨРӨӨ МАШИНАА ЗАРАХДАА ТӨЛҮҮЛЧИХДЭГ АРГАТАЙ БОЛСОН.ЭНХТӨР ӨӨ.ЧАМААС УХААНТАЙЧУУД ЧИНИЙ САНААГ НУЛИМААД ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛСААР БАЙГААГ ОЙЛГОХ ЦАГ БОЛСОН.ХОТЫН ТӨВӨӨР ЗӨРЧИЛГҮЙ НЬ ЯВЖ ХОТЫН ЗАХААР ЗӨРЧИЛ ГАРГАГЧИД ДУРААРАА ДУРГИЖ БАЙХ ЁСТОЙ БОЛЖ БАЙНА УУ.ГАДААДААР ИХ ТЭНЭСЭЭР ТОЛГОЙ НЬ ЭРГЭЧИХСЭН ДЭЭГҮҮР ХАРСАН МӨНГӨТӨЙ БАЯЧУУДЫН НЭГ ЭНХТӨР ОДОО БОЛЬ.НААД ТЭНЭГЛЭЛ ЧИНЬ МАНАЙД ТОХИРОХГҮЙ.ЦАГ НЬ БОЛООГҮЙ.
Зочин
2019-08-03 20:37
А бүсийн машин уул с бүсрүү орохгүй бол түгжрэл 99 хувьаар буурна залуусаа
Зочин
2019-08-03 20:30
А Б бүсийн машинуудыг с бүсрүү оруулахгүй байяал даа
Зочин
2019-08-03 09:36
Ямар нийгэм, ямар улсд ямар зуунд амьдраад бгаан бэ? Бид... Ийм зуунд ийм юм хийгээд суух ч гэж дээ...малнууд юм даа...ичдэггүй юм байх даа
Зочин
2019-08-02 22:36
Буруу. Торгууль, зөрчлийн асуудалтай жолооч нартаа өөр аргаар тэмц. Нийслэлд ийм журам тохиромжгүй.
ард
2019-08-02 17:47
Ард түмнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж бна.
X
2019-08-02 14:02
Hotruugaa oroh ajltai uls yaah bolj bna heden baytsuul duraaraa davhih gj uursdduu zoriulsan huuli gargaad bolj bgmuu niitiin erh ashgiig harj vzeh heregtei ene uls chini hedhen hurungtei nuhdiin umch bish
zochin
2019-08-02 13:20
Zamaa gvvree olon bolgoochoo dandaa horigloh uym yarij baih heden buunii nohoi shig tsagdaa darga nartai yaana da
Зочин
2019-08-02 12:36
сонирхолтой
keyboard_arrow_up