Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Хан-Уул дүүргийн 1-р хороо, Жетро дэлгүүрийн баруун урд байрлах 20 тн-ын контeйнeрийг нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
Мөн тус дүүргийн 1-р хороо, Жетро дэлгүүрийн баруун урд байрлах дугуй засварыг нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 3-р хороо, Богд жавзандамбын гудамжинд байрлах Орхон Хасу сургууль нь зүүн талдаа зөвшөөрөлгүй 11м урт хайс барьсан зөрчлийг арилгаж нийтийн эзэмшлийн зам талбайг тус тус чөлөөллөө.
Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
|