Түрээсийн орон сууцны ЦАХИМ бүртгэлд 25 гаруй мянган хүн бүртгүүлжээ

2019 оны 8 сарын 01

Arslan.mn

“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 30 хувийг түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд  ашиглахаар болсон. Энэ дагуу тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлсэн билээ.

Бүртгэл 14 хоног үргэлжлэх буюу ирэх даваа гарагт дуусна. Өчигдрийн байдлаар НОСК-ийн цахим бүртгэл 25 мянга гаруй  иргэн бүртгүүлжээ. Тэдний дийлэнх нь өмчлүүлэх замаар түрээслэх орон сууцыг сонгон бүртгүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606310
0 эможи

keyboard_arrow_up