Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явагдаж байна

2019 оны 7 сарын 30

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахын тулд нийслэл хотоос гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж, тус ажил ид дундаа явагдаж байгааг та бүхэн мэднэ. 
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах явцад хэд хэдэн хүндрэл гардаг. Энэ нь эхлээд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан барилгын компани нь гэр хорооллын айлуудтайгаа газрыг нь байраар солихоор гэрээ хийж, айлаа нүүлгэж газрыг нь чөлөөлөөд барилгын ажлаа эхлүүлдэг. Орон сууцны барилга баригдаж дуусах хүртэлх хугацаанд газраа өгсөн иргэд түр суурьшуулах орон сууцанд орж, барилгын компани сар бүрийн түрээсийг нь төлж явдаг. Гэвч энэ нь барилгын компанийн хувьд нилээн алдагдалтай, хэрэвзээ барилгын ажил сунжрах, удаашрах, тохиолдол гарвал компанид төсөв санхүүгийн асуудал үүсэхээс гадна газраа чөлөөлсөн иргэд хохирч, зутрах, сургууль цэцэрлэг нь холдох завсардах зэрэг хүндрэлүүд гарах нь бий. 

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.
Тэгвэл иргэд болон барилгын компани аль аль талдаа хүндрэл, чирэгдэл гаргалгүй зөв оновчтой шийдвэрлэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа төсөл хэрэгжүүлэгч нэгэн компанийнхантай уулзаж, ярилцлага авсан юм. 
Энэ бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овоо орчим Гэр хорооллын дахин төлөвлөлт-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22,2 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө сонгон шалгаруулалтад шалгарсан “Бүргэд констракшн” ХХК юм. “Бүргэд констракшн” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд орон сууцны “Өрнөх” хороолол, спортын талбай, үйлчилгээний газар, зочид буудал, ногоон байгууламж бүхий орон сууцны хотхон барих бөгөөд 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад өгөх юм байна. 
“Манай компани нь эхний ээлжийн 432 айлын орон сууцны хотхоныг барихаар 19 нэгж талбарыг чөлөөлж, барилгын ажлаа эхэлсэн, ажлын гүйцэтгэл хэвийн барилга угсралтын ажил 3-4 давхартаа ороод явж байна. Манай компани газраа чөлөөлсөн айл өрхийг чирэгдүүлэхгүй байх зорилгоор газрыг нь чөлөөлөхөөсөө өмнө орон сууцанд шууд оруулах бодлого барьж ажилладаг. Одоогийн байдлаар 9 газар эзэмшигчийн 19 айл өрхийг өөрсдийн барьсан болон зах зээл дээр байсан орон сууцанд оруулаад, барилгын ажлаа эхлүүлсэн. Нийт 3300 кв.м талбай бүхий орон сууцыг эдгээр айл өрхөд өгч, 100 хувийн солилцоогоор газрыг нь чөлөөлүүлсэн. Ингэснээр айл өрхийг нүүлгэх, түрээсийн орон сууцанд оруулах болон бусад зардлыг хэмнэснээс гадна газраа өгсөн айл өрх цаг хугацаа алдах, тохь тухгүй амьдрах болон сургууль, цэцэрлэгээс эхлээд хүндрэл гарахгүй, эрсдэлгүй амьдрах боломжтой болсон” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Цогсайхан ярилаа. 
“Манайх Баянзүрх дүүргийн 12 хорооны Чулуун овооны 1-р гудамжинд 12 жил амьдарч байсан айл. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөх болоход Бүргэд констракшн манай хашааны газрыг Баянзүрх дүүргийн Баганат өргөө хороололд 2 өрөө 53 кв байраар солих санал тавьсан тул манайх зөвшөөрч, нүүсэн. Хэд дахин нүүж, хэдэн жил хүлээлгэлгүй аятайхан байртай болж гэр хорооллоос нүүсэн. Хийсэн гэрээндээ сэтгэл хангалуун байгаа. Мөн би хувиараа тээвэр хийдэг хүн, одоо энэ компанитайгаа хамтран тээврийн ажлыг нь гүйцэтгэж байна, ажлын байртай болсон над шиг хүмүүс бас байгаа. Энэ компанийхандаа маш их баярлахын зэрэгцээ улам өндөр амжилт хүсэж байна” гэж газраа чөлөөлж өгсөн иргэн С.Мөнхбаатар ярилаа.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606202
0 эможи

keyboard_arrow_up