Улаанбаатар хотын авто замын ГУРВАН бүсчлэлд үйлчлэх дүрэм ажлын цагаар мөрдөгдөнө

2019 оны 7 сарын 23

Arslan.mn

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийж байна.

Arslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр 

Arslan.mn

"Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт "0" зогсолт хийх магадлалтай болоод байна.

Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо.

Тухайлбал, нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606063
2 эможи

Иргэн
2019-07-23 21:22
Түгжрэл ихтэй үе нь сургууль, цэцэрлэг ажилладаг 9.1- 6.1
Иргэн
2019-07-23 21:18
Доорх сэтгэгдэлийн үргэлжлэл: амьдралын шаардлагаар тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж бна. Түгжрэл гэхээсээ илүү хүнийхээ төлөө, хүүхдүүдээ бодсон талаас нь цаг, хязгаарлалтын зохицуулалтаа хийгээрэй гэж хүсье
Иргэн
2019-07-23 21:12
Хүүхдүүдээ аюулгүй, айдасгүй сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч, авах шаардлага эцэг, эхчүүдэд гарсан учир болсон нь
Irgen
2019-07-23 21:02
Түгжрэлийг бууруулах, түгжрэлд зарцуулдаг цаг хугацаа, шатахуун хэмнэх шинэ санаа санаачилгыг дэмжинэ. Санал: 1. Тодорхой хугацаа заан турших; 2. Нийслэлийн байгууллагын, бусад байгууллагын "Ажлын цаг" гэсэн ялгаатай цагийг амьдралд нийцүүлэн сургууль, цэцэрлэгийн цагтай уялдуулан зохицуулах
Зочин
2019-07-23 13:46
за ажлын цагаар үйлчлэнэ гэж байгаад, нөгөө дасгаж байгаад гэдэг шиг дасгэж байгаад л нэг өдөр бид сайн зөв юм хийж гээд байнгын богочих юм байгаа биз дээ. хорж цагдахаас өөрийг сэтгэхгүй гарууд. яаана даа монгол улс
Зочин
2019-07-23 11:45
сонирхолтой
keyboard_arrow_up