Худалдаанд нийлүүлэхэд бэлэн болсон 8 нэр төрлийн НОГОOГ шинжилгээнд ХАМРУУЛЛАА
2019 оны 7 сарын 05
МХЕГ-ын даргын баталсан 01/106 тоот “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд НМХГ-аас СХД-ийн 21-р хорооны Их булгийн тохой, Ар шижирт байрлах Шимт экспресс ХХК, Эвридэй фарм ХХК, Түмэн сүйх ХХК, иргэн Гэрэлт-Одийн хүлэмжийн үйл ажиллагаанд хяналт хийхэд 15 нэр төрлийн хүнсний ногоо тариалсан байна.
Болц гүйцэж худалдаанд нийлүүлэхэд бэлэн болсон 8 нэр төрлийн нарийн ногооноос стандартын дагуу дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн ургамлын эрүүл ахуй, хорио цээр, эрүүл ахуй хими хор судлал, эрүүл ахуй нян судлалын лабораториудад шинжилгээнд хамрууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
605641
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс