“ХАНГАЙ” хотхоны хүнсний дэлгүүрүүд ЭРҮҮЛ АХУЙН шаардлага хангахгүй байна
2019 оны 7 сарын 05
НМХГ-аас Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Хангай” хотхоны орон сууцны 1 дүгээр давхарт үйлдвэрлэл, худалдаа нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагад хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар “Агтийн хөндий” ХХК-ний мах ангилах цех, иргэн Б-гийн “Болор” хүнсний дэлгүүр, “Пилексуссистем” ХХК-ий “Ихрүүд” дэлгүүрүүд эрүүл ахуй ариун цэврийн нөхцөл шаардлага хангаагүй, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
605640
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс