Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна

2019 оны 7 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах зорилгоор НМХГ-аас Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ААНБ-ууын дулааны эх үүсвэрт хяналт тавьж байна. Мөн энгийн зуух ашигласан эсэх, халаалтын зууханд түүхий нүүрс, хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт хаягдал зүйлс шатааж буй эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Arslan.mn

Хяналт шалгалтаар тус хорооны 12 дугаар хэсэг Улаанхуарангийн эцэст байрлах Минт авто угаалга, Өөрчлөгдсөн амьдрал ТББ-ын Амин найдвар төвүүд нь харуулын байрандаа энгийн зуух ашиглаж байгаа зөрчилд улсын байцаагчийн 2 мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг арилгуулан ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605544
0 эможи

keyboard_arrow_up