Барилгын талбайн аюулгүй ажиллагаанд хийгдэх төлөвлөгөөт шалгалт үргэлжилж байна

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/103 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 26 барилга угсралтын компани шалгахаас 14 байгууллага шалгалтад хамрагдаад байна.

 Шалгалтаар ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу дотоод хяналтын журам баталж мөрдөөгүй, захиалагч ерөнхий гүйцэтгэгчээс барилгын талбайн аюулгүй байдалд тавих хяналт сул,“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн ерөнхий шаардлага /БНбД 12-03-04 /-ийн 4.11 дэх заалтын дагуу хаалт хамгаалалт хийгээгүй, заалтын дагуу аюултай зурвасаа тодорхойлоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Дээрхи  Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 байгууллага , 5 иргэнд нийт 4.650.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, эрх бүхий албан тушаалтны албан даалгавараар хугацаатай үүрэг өгч ажилласан.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих тоонд нь хүргэж ажиллуулаагүй байсан “Бүти” ХХК- 6.492.882 төгрөгний төлбөр ногдуулж торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Төлөвлөгөөт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605504
0 эможи

keyboard_arrow_up