Хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос сэргийлээрэй

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

Орон нутагт баяр наадам зохион байгуулагдаж эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа дараах асуудлыг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад:

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэлд суурилсан дотоод хяналт хэрэгжүүлэх, энэ нь өөрт хамаарах бүх үе шатанд эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрсдлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс дараах асуудалд анхаарах нь зүйтэй.

  • Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам боловсруулж мөрдөх,
  • Монгол Улсын “Хүнсний тухай” хуульд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу өөрийн байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүн ажил, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хяналт тогтмол тавьж ажиллах,
  • Хоол, хүнстэй харьцаж ажилладаг ажилтны хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн чадамжыг дээшлүүлэх, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг танилцуулах, судлуулах зэргээр байгууллагын зүгээс чиглүүлэх,
  • МХЕГ-аас баталж гаргасан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хянах хяналтын хуудас” 1,10.1 ба 1.10.2, 1.10.3 кодтой хяналтын хуудсаар /байгууллагын вэб сайтад байршуулсан/ үйл ажиллагаандаа хяналт шалгалт хийж эрсдлээ үнэлэх,
  • Дотоод хяналтаар илэрсэн хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчил, дутагдалыг таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг залруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх,
  • Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын мөрөөр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, давтан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах,
  • Өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар хоол, хүнсний бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хохирол учруулсан, нөхцөл байдал үүссэн байж болзошгүй тохиолдолд эрх бүхий хууль, хяналтын байгууллага, ажилтанд шуурхай мэдээлэн хамтран ажиллах.
Эх сурвалж:  МХЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605444
0 эможи

keyboard_arrow_up