Б.Индра: Өнөөдрөөс 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх замыг ХААНА
Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ.
Зам засварын ажилтай холбоотойгоор гурван удаа хэсэгчилж замыг хаана. Долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зам засварын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
100 АЙЛЫН ЗАМЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ГУРВАН ХЭСЭГТ ХУВААЖ ХААХААР ШИЙДВЭРЛЭСЭН
100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн байна.
- Нэгдүгээрт долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэл хааж, зам засварын ажлыг хийнэ.
- Хоёрдугаарт долдугаар сарын 14-нөөс 28-ныг хүртэл Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл,
- Гуравдугаарт Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл хаана" гэв.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра " 100 айлын замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр байна. Мөн тухайн замын хоёр талаар ногоон байгууламж, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй хийхээр төлөвлөсөн.
Суурьшлын бүс ихтэй учраас 100 айл орчмын замыг ингэж гурван хэсэгт хувааж байгаа юм. Нийтийн тээврүүд эхний ээлжид Хангай хотханы зүүн гар талаар 100 айл руугаа зорчих боломжтой.
Хоёр дахь ээлжид 100 айлын Сэлбэ голыг дагасан далан бий. Энэ далан дээгүүр тээврийн хэрэгсэл одоо болтол зорчиж байгаа. Зам барилгын ажлаа бид өнгөрсөн жил шиг усархаг бороо дарааллаж олон өдөр орохгүй бол ирэх сарын 15-ны өдөр хийж дуусаад зочих хэсгээ нээнэ. Харин үлдсэн тоноглолын ажлаа хийхдээ бид ямар нэг байдлаар тээврийн хэрэгслийн саад болохгүй." гэв.
ШУУД ҮЗЭХ: