НМХГ: Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж, "Үсчин гоо сайхны газруудад хийсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж 15 үсчин, гоо сайхны газарт мэргэжлийн хяналтаас шалгалт хийжээ.

Шалгалтаар зориулалтын бус байранд үйлчилгээ явуулж буй зөрчил нийтлэг илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны 1 дүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, орон сууцны зориулалттай байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн гоо сайхны газруудаас таван газар буюу 33.3% нь, үсчний газруудаас 61.9% нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй нь илэрчээ.

Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 46.6%, үсчний газруудаас 76.1% нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд  хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байсан байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 19 газарт 101 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага, таван газарт 15 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан даалгавар өгч, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлжээ. 

Мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар улсын ахлах байцаагчийн актаар зогсоожээ.

Эх сурвалж:  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605304
5 эможи

keyboard_arrow_up