С.Даваасүрэн: ХУД-т нөхөн сэргээлт хийгээгүй 54 ААН-ийн үйл ажиллагааг ЗОГСООХ санал хүргүүлсэн
НМХГ-аас зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагад хийгдсэн хяналт шалгалт, Туул голын дагуух газар олголт хийсэн аж ахуй нэгжид хийсэн хянат шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр хийсэн хяналт шалгалт зэргийг өнөөдрийн мэдээллийн үеэр танилцууллаа.
Туул голын хамгаалалтын бүсэд газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл, аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэрийг 2018 онд гаргасан байна.
Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллээр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс бургас сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар албан бичиг илгээжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Урин дулааны цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнтэй холбоотойгоор осол гэмтлүүд гарч байна. Гэтэл бизнесийн байгууллагын удирдлагууд бүтээн байгуулалтын ажлынхаа аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахгүй байна. Мөн газрууд нөхөн сэргээлтийн ажлыг эргэж хийхгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн.
Өнөөдрөөс эхлэн НЦГ, НБОГ, НМХГ хамтран Хан-Уул, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг дэх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхээр болсон. Шалгалтын хүрээнд нөхөн сэргээлт хийгээгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна.
Улсын төсвөөр хийгдэж буй барилгын бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж байгаа. Зарим сургууль, цэцэрлэг дээр барилгын норм зөрчсөн, барилга чанаргүй баригдаж буй зөрчил байсан тул барилгын ажлыг зогсоож, БСШУСЯ-нд мэдээллийг хүргүүлсэн.
Мөн нийслэлийн хэмжээнд далан сувгийн 60 хувьд нь арчлалт, хамгаалалт хийж байна. Үерийн далан дээр зөвшөөрөлгүй буусан айлуудын судалгаа гаргаж холбогдох газруудад бичиг хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж байна.
Түүнчлэн өндөр хүчдэлийн шугамын дор айл өрх, ААН-үүд барилгаа барьсаар байна. Өндөр хүчдэл дамжуулж буй шугамын доор 2.5 метрээс илүү ойртоход пускатал нь бууж, тогоо дамжуулах боломжгүй болдог. Тухайлбал, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Баянгол дүүргийн 20-р хороонд аюултай нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотойгоор зарим барилгыг буулгах арга хэмжээ авна" гэв.
НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс "2019 он гарснаас хойш барилгын салбарт дөрвөн осол гарсан. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 335 аж ахуйн нэгжид хийж, 364 зөрчил илрүүлж, 60 сая төгрөгөөр торгууль ногдуулсан. Байгууллагууд хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг гаргахгүй, харам хандсанаас зөрчил, дутагдал гарах нөхцөл бий болж байна.
Нийслэлийн хэмжээнд барилгуудын доороос хөрсний ус гарах асуудал гарч байна. Нийслэлээс ажлын хэсэг гарч эрдэмтдийн баг хоёр удаа нарийвчилсан судалгаа хийж нэгдсэн шийдэл гаргасан. Хөрсний ус 0.5-1 метрийн түвшинд дээшилсэн тул шинээр барих барилгуудад авах арга хэмжээг гаргасан. Аж ахуйн нэгжүүд нийт зардлынхаа 1.5-аас доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд зарцуулах үүрэгтэй. Энэ зардлыг гаргахдаа зарим аж ахуйн нэгжүүд харамлаж байна” гэв.
Мөн үер усны аюултай холбоотойгоор тавьсан шалгалтын дүнг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн гэж НМХГ-аас онцоллоо.
Нийслэлийн хэмжээнд далан сувгийн 60 хувьд арчлалт, хамгаалалт хийж байна. Зөвшөөрөлгүй үерийн далан дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна.
Мөн өндөр хүчдэлийн шугамын дор айл өрх, ААН-үүд буусаар байна. Өндөр хүчдэлийн дор ийнхүү байрлах нь 2.5 метрээс дээш ойртоход паскатал нь бууж байна. Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Баянгол дүүргийн 20-р хороонд аюултай нөхцөл үүсээд байгааг анхаарууллаа. Тиймээс албадан буулгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|