ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас зөрчилтэй барилга, ухсан нүхийн зөрчлийн талаар мэдээлнэ
09.00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудалд “Асаргааны хэрэгцээ ба шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 80019000
09.00 цагт ХААИС-д “Гамшгийг даван туулах чадавхийг сайжруулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь” төслийн хаалтын хурал болно.
09.30 цагт Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттиг угтана.
10.00 цагт “Оюу толгой” компанийн байранд Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах талаар мэдээлнэ. Утас: 99191388, 88117157
10.30 цагт НМХГ-аас зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлнэ. Утас:91887887
11.00 цагт Дэлхийн банкнаас өөрийн байрандаа “Төсвийн зардлын тойм судалгаа”-г танилцуулна. Утас: 99778587
11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо, эрч хүч сэдвээр” нээлттэй уулзалт зохион байгуулна.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт Хурд хамтлаг “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн аянаа эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорино. Утас: 88084392
12.00 цагт Улаанбаатар сувилалд "Хүнд хортой металлын бохирдол болон ургамлын судалгаа" олон улсын II симпозиум болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ээд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах баримтын талаар мэдээлнэ.
12.00 цагт “Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас ЖДҮХС болон Чингис бондын талаар мэдээлнэ.