НМХГ: Хоол  үйлдвэрийн эрүүл ахуйн дүрмийг батлуулж, мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ

2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг 2019 онд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 34 аж ахуйн нэгж, иргэнийг төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамруулжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтанд  хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын гадна орчин, барилга байгууламж, ажиллагсадын ариун цэвэр, эрүүл ахуй, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, техниологи, тоног төхөөрөмжийн шаардлага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар хадгалалт, тээвэрлэлт, дотоод хяналт, мэргэжлийн шаардлагын байдал, агаар бохирдуулагч эх үүсвэртэй эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар  1.10.1 кодтой “Хоол үйлдвэрлэл үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар 9 буюу 26.4 хувь нь бага, 24 буюу 70.6 хувь нь дунд, 1 буюу 2.9 хувь нь их эрсдэлтэй, 1.10.4 кодтой “Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах” хяналтын хуудсаар 12 буюу 35.3 хувь нь бага, 20 буюу 58.8 хувь нь дунд, 2 буюу 5.9 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн байна.

Хяналт шалгалтын явцад  

  • бэлтгэсэн хоолыг хадгалж үйлчлэх хугацаа тэмдэглээгүй,
  • буцаан татан авалт хийдэг хийж бүртгэл хөтөлдөггүй,
  • үлдэгдэл хоол устгадаг бүртгэл хөтөлдөггүй,
  • ажиллагсадыг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд хамруулаагүй,
  • дотоод хяналтын журам боловсруулсан боловч үйл ажиллагаандаа мөрдүүлж хэвшээгүй,
  • дотоод хяналтын орон тооны ажилтангүй,
  • хийсэн ажлын тайланг баримтжуулан хийдэггүй,
  • хоол үйлдвэрлэлийн газруудын барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй,
  • орон сууцны 1 дүгээр давхарын зориулалтыг өөрчилж өргөтгөл, шинэчлэлийг холбогдох норм, нормативын дагуу хийгээгүй,
  • аяга таваг,  сав  суулга  угаах,  хатаах,  хадгалах,  зориулалтын машин тоног төхөөрөмжгүй,
  • урьдчилан сэргийлэх, мэрэгчгүйтгэл, шавьжгүйтгэл, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар  хийлгэдэг  хэдий  ч  ямар  бодисоор,  ямар аргаар хийсэн тухай протокол,  тоошил  явуулсан,  үр дүнг  тооцдоггүй, 
  • хоол  үйлдвэрийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг батлуулж, мөрдөж ажилладаггүй орон тооны болон зөвлөх эрүүл ахуйчгүй зэрэг зөрчил илэрч байна.

Шалгалтын явцад нийт 174 зөрчил дутагдал илрүүлэн 148 буюу 85.6 хувийг нь арилгуулан, зөрчил дутагдалыг  арилгуулахаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар  шийтгэвэр ногдуулан  биелэлтийг нь хангуулан ажилласан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605073
0 эможи

keyboard_arrow_up