Л.Эрдэнэчулуун: Сургуулийн тусгай зөвшөөрлийг стандартын дагуу олгохгүй байна. Сургуулийн тооноос ч олон зөрчил гарсан

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж байна. Тус зөвлөлийн хурлын эхэнд  "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

НМХГ-аас Ерөнхий боловсролын сургууль, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын  үйл ажиллагаанд хяналтыг удирдамжинд заагдсан 121 сургууль, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч 79 аж ахуйн нэгж, нийт давхардсан тоогоор 138 байгууллагыг хамруулан хийжээ.

Arslan.mn

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Өнөөдрийн хуралд Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтсийн  дарга нар болон эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлж байгаа сургуулиудын захирлууд оролцож байна. Та бүхэн НМХГ-аас 2018-2019 онд  "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг сонслоо. Шалгалтаар манай байцаагч нар үр дүнтэй ажилласан байна. 138 Ерөнхий боловсролын сургууль, 79 “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн.   ЕБС-иас илрүүлсэн зөрчлүүд

  • Удирдлага зохион байгуулалтын алдаа -169
  • Сургалтын орчны зөрчил -770 байна.

Эндээс харахад сургуулийн орчны аюулгүй ажиллагааны үр дүн нэг ч харагдахгүй байна. 2018 оны шалгалтыг 2019 онтой харьцуулан үзэхэд ЕБС-ийн сургалтын эрсдэлийн тоо  38.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний цаанаа та нарын ажлын үр дүн харагдаж байна. Энэ бол арай дэндсэн тоо байна. Сургуулиуд стандартаа хангаж чадахгүй байгаа нь ноцтой зөрчил шүү. Хүүхэд сургуулийн аюулгүй орчинд хүмүүжих ёстой. Хувийн сургуулиуд төлбөр авчаад мэргэжлийн бус багшаар хичээл оруулдаг. Дээрээс нь гүнзгийрүүлсэн сургалт гээд эцэх эхээс нь 5 сая төгрөг аваад хоёр багшаар хичээл оруулдаг бизнес болж байна. Мөн сургууль байнга эцэг эхчүүдээс  мөнгө татдаг. Улсаас хувьсах зардал авчина, хүүхдээс төлбөр авчина. Гэтэл сургалтын орчинд ямар ч стандарт байхгүй. 16 багшаас хоёр багш нь сургалт явуулж байх жишээний. Энэ чинь ямар стандарт вэ. Мэргэжлийн бус багш нараар хичээл оруулж байна. Энэ чинь ямар стандарт вэ. 138 сургуульд шалгалт хийхэд 37 хувь мэргэжлийн бус багш  ажилуулж байна. Өнөөдөр нийслэлд хүний нөөц дутагдаагүй байна. Энэ асуудалд бүх байцаагч нар анхаарах хэрэгтэй байна.

Дараагийн асуудал бол тусгай зөвшөөрлийг стандартын дагуу олгож чадахгүй. Олгосоны дараа хяналт тавьж чадахгүй байна. Шаардлага хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл чинь эхнээсээ хууль бус явагдахаар яаж аюулгүй сургалтын орчин бий болох вэ. Олон жил тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна. Шаардлага хангасан сургуульд л тусгай зөвшөөрөл олгооч. Сургуулийн тооноос ч олон зөрчил гарсан байна. Үүнд хариуцлага тооцож ажил.

Өнөөдрийн хурлаар хэд хэдэн чухал ажлыг хэлэлцэж байна. Зөрчил гаргасан сургуулиудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг нийслэлийн Боловсролын газар цуцлахгүй. Байцаагч нь арга хэмжээ авахгүй байна. Аливаа үйл ажиллагааны үр дүн хариуцлага шүү дээ. Албан тушаалын хэрэгтэй холбоотой 8 сургуулийн захиралын асуудлыг АТГ-т шилжүүлнэ. Та нар хариуцлага тооцож чадахгүй бол тооцдог газарт шилжүүлэх нь зөв." гэв.

Arslan.mn

Шалгалтаар  илэрсэн зөрчлүүд:

"Төрийн өмчийн сургуулиудын 62%  ангийн бүлэг дүүргэлт илүү "

Боловсролын хяналтын чиглэлээр:

Шалгалтад хамрагдсан 57 сургуулийн үйл ажиллагааг 6.2 кодтой “Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар хянаж шалгахад 19 сургууль бага, 34 сургууль дунд, 4 сургууль /төрийн бус өмчийн Номч нахиа, Тоолол, Сэн Лизэ, төрийн өмчийн 138-р сургууль/ их эрсдэлтэй буюу шалгалтад хамрагдсан нийт сургуулиудын 33% нь бага, 60% нь дунд, 7% нь их эрсдэл үүсгэх магадлалтай үнэлэгджээ.
Удирдлага зохион байгуулалт:
Шалгалтад хамрагдсан сургуулиудаас 21 сургууль нь /5, 37, 40, 44, 45, 47, 57, 76, 133, 138, Абсолют Элит, Гэгээрэл, Монгол бизнесийн сургууль, Номч нахиа, Номын ёс, Оюуны нахиа, Соёмбо, Сэн Лизэ, Тоолол, Хишиг, Элбэг/ сургуулийн зөвлөл, удирдах зөвлөл сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, тодорхой үнэлэлт дүгнэлт өгч ажиллаагүй, сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг гаргаж, сургуулийн хамт олны хуралд танилцуулаагүй байна.
Сургалтын орчин:
Сургуулийн барилга байгууламж нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг бүрэн хангахгүй байгаа 12 сургууль /92, Сэн лизэ, Улаанбаатар эмпати, Төгсбилэг, 133, Эм Ай Ю, Номч нахиа, Элбэг, Галакси, 10, Алтан босго академи, Олонлог Эгзэ гэх мэт.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын кабинет, лаборатори, дадлагын талбайн ашиглалтыг шалгахад 29 сургууль буюу 51% нь химийн, 27 сургууль буюу 47% нь физикийн, 29 сургууль буюу 51% нь технологийн, 21 сургууль буюу 37% нь мэдээлэлзүйн, 27 сургууль буюу 47% нь биологийн, 30 сургууль буюу 52% нь биеийн тамирын, 33 сургууль буюу 58% нь хөгжмийн кабинетгүй  байжээ.
Төрийн өмчийн сургуулиудын 62% д нь бага анги, 38% нь дунд, ахлах ангийн бүлэг дүүргэлт 35-аас илүү гэсэн үр дүн гарчээ.
Хүний нөөц:
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 32% нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй байна. Төрийн бус өмчийн сургуулиудын 36% нь мэргэжлийн үндсэн багшаар бүрэн хангагдаагүй байна.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 31 нь буюу 54% нь мэргэжлийн бус нийгмийн ажилтантай, 35 нь буюу 61% нь мэргэжлийн номын санчгүй байжээ.

Arslan.mn

"Сургалт эрхлэх нөхцөл шаардлагад заасан чиглэлээр сургалт явуулдаггүй 12 сургууль байна"

Сургалт эрхлэх нөхцөл шаардлагад заасан чиглэлээр сургалт явуулдаггүй 12 сургууль /Олонлог эгзэ, Алтан босго, Номч нахиа, Гэгээрэл, Оюуны нахиа, Улаанбаатар Эмпати, Сэн лизэ, Монгол Од, 18, 92, 45/ байна.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 14% нь төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, олон улсын сургалтын хөтөлбөрийн сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зохион байгуулаагүй байна.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:
Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулиудад сурагчдын тоо хүчин чадлаасаа 1.2-2.2 дахин их, нэг ангид 40-54 сурагч суралцаж байна.
Нийт сургуулиудад сурагчийн ширээ сандлын стандартын хэрэгжилт хангалтгүй, ангийн ээлжийн хуваарилалт буруу байна. Нийт шалгалтад хамрагдсан 37 сургууль шаардлага хангасан тусгаарлах өрөөгүй, эрүүл ахуйн боловсрол олгоход шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн болон эмчийн өрөө нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр дутагдалтай, багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй байна. 

Arslan.mn

"ЕБС-ийн цайны газрын 22 хувь нь нянгийн бохирдолтой гарсан"

Үдийн цай хэрэгжүүлэгч нийт 79 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар сургуулийн цайны газруудын ажлын байр нь зориулалтын дагуу баригдаагүйгээс үйлдвэрлэлийн байр, үйлчилгээний танхимын технологи урсгал буруу, хүнсний бүтээгдэхүүний агуулах, туслах өрөө тасалгаа дутагдалтай хоол үйлдвэрлэлийн бүхийл үйл ажиллагааг нэг дор хийгддэг зөрчил нийтлэг байна. 
Мөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын явцад хөргөгч, хөлдөөгчийн температурын заалтыг хянадаггүй, хүнсний агуулах зориулалтын бус, чийглэг температур хэмжигчгүй, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, хүүхдийн хоол хүнсний чанар аюулгүй байдал, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих дотоод хяналт хангалтгүй, тогтмол бус, шалгалтад үзүүлэх байдлаар баримт бүрдүүлдэг, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авдаггүй, дотоод хяналт хийсэн тайлан гаргадаггүй зэрэг зөрчил илэрлээ.

Хяналт шалгалтын явцад 45 сургуулийн цайны газраас 300 эрүүл зүйн арчдас шинжилгээ авсны 22 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна.  

 “Үдийн цай”-нд халуун хоол олгох болсонтой холбогдуулан зориулалтын бус ажлын байртай газруудад хоолны газрын хүчин чадал хэд дахин давсан ачаалалтай ажиллаж хүнсний түүхий эдийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, цэвэрлэх болон бусад угаалга, цэвэрлэгээний ажиллагаа бүгд нэг дор явагдаж хоол, хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого гарах нөхцлийг бүрдүүлж байна. 
Цаашид Үдийн цайг Үдийн хоол болгосонтой холбогдуулан зориулалтын бус ажлын байртай сургуулиудын хоолны газрыг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу засаж өргөтгөх, шинэчлэх ажлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй. 

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605012
2 эможи

Зочин
2019-07-05 13:19
Хувийн сургуулиуд төрийн хяналтад байх ёстой.Орчин үеийн боловсрол судлалын түвшинд сургалт зохион байгуулах ёстой.
Zochin
2019-06-22 11:36
Mergejliin hyanaltiig mergejliin bus humuus hiideg ym bna lee. Bolovsroliin chigleleer neg ch buten nom unshaagui ni oilgomjtoi bsan. Huviin surguuliudiin hugjluusuu het hotsrogdson standartaa tulgaad ter ni zurchil kk
Bagsh
2019-06-22 11:34
Angli hel ilvv zaasan gej torgoj bgaa mergejliin hyanaltiin baitsaagchid angli hel zaaj ugmuur sanagdsan shv
hhhhhhhh
2019-06-21 09:50
hhhhhhhhh
Зочин
2019-06-20 11:28
сонирхолтой
keyboard_arrow_up