Шөнийн болон зуслангийн автобус явж эхэллээ

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургаадугаар сарын 15-ны өдрөөс гурван чиглэлд явуулж эхэлжээ.

Arslan.mn

  1. “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд
  2. “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд
  3. “Тэнгис” кино театрын зогсоолоос,  “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн  автобус хоёр  цаг тутамд мөн “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00-22.00 цаг хүртэл үйлчилж байна.

Arslan.mn

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлт хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна.

Үүнд: “5 Шар–Ботаник” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, “Зунжин–7 буудал– МУБИС” чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж эхэллээ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604955
1 эможи

keyboard_arrow_up