НХЭГ: “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” 1500 орчим иргэнд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг НЭГ ЦЭГЭЭС үзүүллээ

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж” үйл ажиллагааг 2019 оны 05-06 дугаар сард зохион байгуулж байна.

Тус  арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нийт 20 хорооны иргэдийг хамруулан 10 байршилд ажилласан байна.

Arslan.mn

Хөдөлгөөнт биржээр нийт 1500 орчим иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгч, 6 төрлийн ном, гарын авлагаар хангасан ба 200 орчим иргэнийг бүртгэл мэдээлийн системд бүртгэж, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос хүргэн ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604855
1 эможи

keyboard_arrow_up