“ОРГАНИК”, “БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ” зэрэг мэдээллийг шошгондоо нийтэлж ИРГЭДИЙГ ТӨӨРӨЛДҮҮЛЖ байна

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас Органик хүнсний тухай хууль,түүний хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилжийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг 05.15-06.15-ны хооронд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтран эхлэн зохион байгуулжээ.

Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийв. Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагджээ. 

Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүлсэн байна.

Arslan.mn

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг "Сүүлийн жилүүдэд органик гэдэг нь зүгээр л маркетингийн ач холбогдолтой үг болжээ. Байгалийн гаралтай л бол органик хүнс гэж буруу хүмүүс ойлгодог. Гэвч органик бүтээгдэхүүнд технологийн маш нарийн шаардлага тавигддаг. Тухайн газрын хөрсний эрүүл байдал, хөрсөнд амьдарч буй ашигтай бичил биетүүд болон ус, агаарын цэвэр байдлаас хамааран гарч буй хүнсний бүтээгдэхүүнийг органик гэж нэрлэдэг. 

Хүнс үйлдвэрлэгчид бүгд органик хүнсний үйлдвэр эрхлэх боломжгүй ч хэрвээ тухайн хүнсний бүтээгдэхүүнийхээ шошго дээр органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн тэмдэглэгээг хийсэн тохиолдолд зайлшгүй Органик хүнсний тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. 

Хуулиар бүтээгдэхүүн дээрээ дээрх гурван нэр төрлийн шошгыг тавихын тулд заавал органик хүнсний тухай хуулийг дагалдаж гарч байгаа дүрэм журмыг мөрдөж, хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байх ёстой. Тэгж байж энэ тэмдэг тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалах эрхтэй болно. Үгүй бол Органик хүнсний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчөөд зах зээл дээр борлуулалт хийж байна гэсэн үг. Үүний эсрэг төрийн байгууллагууд, үйлдвэрлэгч, хэрэглэгчид зайлшгүй тэмцэх шаардлагатай" гэв. 

"Алсыг харъя-Органикийг сонгоё" аяны хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт органик хүнс, өдөө аж ахуйн салбарын эрх зүй хамтын баталгаажуулалт, органик болохыг гэрчлэх тэмдэгийн хэрэглээтэй холбоотой нийт есөн удаагийн сургалтыг зохион байгуулж, 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг хамруулж ажиллажээ.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604791
1 эможи

keyboard_arrow_up