НИЙТИЙН ТЭЭВРЭЭР зорчигчдын СТАТИСТИК мэдээллийг гаргадаг болно

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт карт ашиглаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Ингэснээр нийтийн тээврээр зорчигчдын хэчнээн нь ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болох мөн хаанаас хаашаа, аль чиглэлд илүү зорчдог зэрэг мэдээллийн бааз бий болдог. Тухайлбал, Улаанбаатар хотод өдөр бүр 700-900 мянган иргэн смарт карт ашиглан нийтийн тээврээр зорчдог аж. Эдгээр болон бусад Big data ашиглаж шинэ мэдээ гаргах, тэдгээрийг албажуулж статистик мэдээллийн төрлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Arslan.mn

Уулзалтаар тус байгууллагаас гарах боломжтой тээврийн салбарын тоон мэдээллийг албан ёсны статистик мэдээлэл болгож, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Эхний байдлаар тээврийн салбарын статистикт сар бүр нийтийн тээврээр зорчигчдын тоон мэдээллийг гаргахаар болов.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор “Манай байгууллагад хаанаас аль хүртэл иргэд хамгийн их зорчдог, аль чиглэл илүү их хүнтэй, ачаалалтай байдаг, зорчигчдын хэчнээн нь ахмад настан, хүүхэд, оюутан зэрэг тоон мэдээллүүд бий. Эдгээрийг нийтийн тээврийн бодлогод ашиглан аль чиглэлд автобус нэмэх, хасах, ачааллыг зохицуулах зэргээр ашиглах бүрэн боломжтой” гэв.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтран ажиллах болсондоо талархал илэрхийлж, хоёр тал гарах боломжтой тоон мэдээллийн албан ёсны аргачлалыг боловсруулан Даргын зөвлөлийн хурлаар батлуулж, цаашид тогтмол мэдээлэх боломжтойг илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604769
0 эможи

Улаанбаатар смарт карт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up